Баяндунгийн төвд залуус хэсэг бүлгээрээ бөөгнөрч архи уудаг 10 гаруй
цэг байдаг гэнэ. Саяхан тус сумын ахлах ангийн сурагчид эдгээр цэгүүдийг
цэвэрлэхэд гурван машин дүүрэн архины шил, пивоны лааз, хуванцар сав
гарчээ.
Энэ бол Баяндун сумын ИТХ, Иргэний танхим, ГХУССЗөвлөл, Монголын Залуучуудын холбооны сумын салбар зөвлөлөөс санаачлан ЕБС-ийн захиргаа, "Сономой булаг” ТББ-тай хамтран зохион байгуулсан "Архийг биш эрүүл орчинг сонгоё” аяны нэгээхэн хэсэг. Архины эсрэг аянд ЕБС-ын 9-11-р ангийн 120 гаруй сурагчид хамрагджээ.
Тэд цуглуулсан шил, савнуудаа сумын дэлгүүрийн дундаж үнээр тооцоолж үзэхэд нийтдээ 30 гаруй сая төгрөгийн архи, согтууруулах ундааг хэрэглэж, гудамж талбайд хаясан гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ хэмжээний мөнгөөр олон хүүхдийн хоол хүнс, хувцас, сургалтын төлбөр, тэр ч бүү хэл тоглоомын талбай барихад зарцуулж болох юм хэмээн аянд оролцсон сурагчид ярьжээ. Тэд "Ааваа, Эцэг эхчүүдээ, Насанд хүрэгчидээ! Архи битгий уугаачээ” хэмээн нэгэн дуугаар хэлж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих