
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолд монголоосЭдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагааноролцоно.Доналд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирэх урилга илгээснээ П.Цагаанд өөрөө дуулгасан юм байна. Тэд эртний танилууд бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байжээ.
Тус улс сүүлийн 100 жилийн турш ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолыг"Капитал Хилл”-д нэгдүгээр сарын 20-ны үд дундзохион байгуулсаар иржээ. Түүнчлэн дэлхийд нэр хүндтэй зочдыг урьж оролцуулдаг уламжлалтай.Энэ удаагийн ёслолд Барак Обамагаас гадна ерөнхийлөгч асан Жорж Буш, Билл Клинтон нар гэр бүлийн хамт оролцохоо мэдэгджээ. Тангараг өргөх ёслол монголын цагаар өнөө шөнө 00:00 цагаас эхэлнэ.
zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих