
Аймгийн Улаан загалмайн хороо саяхан ээлжит бага хурлаа хийлээ. Уг хурлаар УЗХ-ны 2010-2013 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хороон дарга Б.Ганболд УЗХ-ны хяналтын зөвлөлийн дарга Б.Жанлавцогзол нар танилцуулсан. Энэ хурлаараа МУЗН-ийн 13 дугаар чуулганд оролцох төлөөлөгчдөө сонгосон байна.Чуулганд УЗХ-н тэргүүн Р.Зоригтбаатар, УЗХ-н дарга Б.Ганболд, онцгой гишүүн Г.Ганбат, С.Мандаалай, А.Хүрэлбаатар, Ө.Амаржаргал, Г.Хүрэлбаатар, С.Үднаран, Б.Долгоржав нар сонгогдлоо. Бага хуралд оролцогсдод Улсын тэргүүний 8 дугаар цэцэрлэгийн багачууд урлагийн тоглолтоо сонирхуулж тус цэцэрлэгийн ахлах бүлгийн 54 хүүхэд багачуудын улаан Загалмайд гишүүнээр элслээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=226
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих