Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр (2017.02.15) гарчээ. Осол гарах үед зорчигчид Манжуур хотод тун дөхөж явжээ. Автомашиныг хятад жолооч барьж явсан бөгөөд Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээ эрхлэгч нэгэн байсан байна. Машинд жолоочоос гадна таван монгол хүн сууж явжээ. Тэдгээр хүмүүс хаанахын хэн болохыг хараахан тогтоогүй байгаа ч Улаанбаатараас зорин очсон хүмүүс байж магадгүй.
Өнгөрсөн зун Манжуурын замд микро автобус осолдож, хоёр хүний амь хохирсон. Дорнод аймгийн төвөөс Хавиргын хилийн боомт хүртэлх шороон замыг сайжруулах шаардлагатай байгааг иймэрхүү ослууд сануулсаар байна.
Н.Гэрэл
Цензургүй.мн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих