Чуулга уулзалтын нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлж, чуулганд амжилт хүслээ.
Чуулганыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Эмэгтэйчүүдйн ТББ-уудын сүлжээ, Лебариал эмэгтэйчүүдийн оюуны сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, салбар салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд урилгаар оролцов.
Чуулга уулзалтаар зохион байгуулагч эмэгтэйчүүд илтгэл тавьж, шагнал гардуулах арга хэмжээ, урлагийн тоглолтоор үргэлжлэв. Чуулганы төгсгөлд оролцогч эмэгтэйчүүд нэгдсэн уриалга гаргалаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих