Монгол-Зөвлөлтийн цэрэг Халхголын дайнд ялалт байгуулсны түүхт 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ОХУ-ын Өвөр байгалиас гурван экспедиц Халхын голд ирж ажиллах юм байна. Эдгээр экспедицүүдийн эхнийх нь болох "Дорнын зааг” отряд Ялалтын баяраар ирээд явжээ. Харин хоёр дахь нь 6-7-р сард ирж Халх голын тулаан болсон газруудаар аялахын зэргэцээ танкчдын хөшөө дурсгалыг сэргээх, өнгөрсөн зуны экспедицийн олсон зөвлөлтийн цэрэг дайчдыг оршуулах ажил зохион байгуулах аж.
Хамгийн олон хүнтэй хэсэг нь тэмдэглэлт ойн арга хэмжээний үеэр буюу наймдугаар сарын 16-нд 50 хүний бүрэлдхүүнтэй ирэх гэнэ.
А.Хэрлэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих