Ажилгүйдлийн тэтгэмжийг иргэд хэрхэн авдаг, ямар
тохиолдолд эрх үүсдэг талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн
даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Д.Нарантуяагаас
тодрууллаа.
-Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ. Энэ талаар тодруулаач?
-Даатгуулагч ямар нэгэн шалтгаанаар эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөний улмаас тодорхой хугацаагаар орлогогүй болж, амьдралын баталгаа нь алдагдаж, эрсдэлд ордог. Ажилгүйдлийн даатгал нь энэхүү эрсдлийг бууруулах, ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн даатгуулагчийн дараачийн ажилд орж орлоготой болох хүртэлх тодорхой хугацаанд дээрх сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.
-Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хэр хугацаанд төлсөн хүнд тэтгэмж авах эрх үүсэх вэ?
-Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгодог байгаа. Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд тухайн хүн ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүсдэг.
Даатгуулагч ажилд ороод л нийгмийн даатгал төлж эхлэх үеэс ажилгүйдлийн даатгалд хамрагдсан гэсэн үг. Учир нь тухайн иргэн буюу даатгуулагч нийгмийн даатгалын дөрвөн төрөлд, ажил олгогч таван төрөлд шимтгэл төлдөг. Тодруулбал, тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал /ажил олгогч төлдөг/ хэмээн хуваагдаж төлөгддөг.
-Даатгуулагч тэтгэмжээ хаанаас авах вэ. Ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Даатгуулагч ажлаас халагдаж, ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссаны дараа ажилгүй болсноо оршин суугаа нутаг дэвсгэрийн Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын байгууллагад 14 хоногийн дотор бүртгүүлэх хэрэгтэй. Ажилгүйдлийн тэтгэмжийг Хөдөлмөрийн хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс, хэрэв ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн VI зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно. Ажилгүйдлийн тэтгэмж авахдаа даатгуулагч өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрээ авчирна.
-Ажилгүйдлийн тэтгэмж авахад даатгуулагчийн ажлаас халагдсан шалтгаан хамаарах уу?
-Ажлаас чөлөөлөгдсөн хоёр шалгаанаас болж тэтгэмж бодох хоногт өөрчлөлт ордог тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр бодож олгох боловч тэтгэмжээс ажлын 36 өдрийг хасч олгох нөхцөл байгаа гэсэн үг. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан бол ажлын 40 өдрийн тэтгэмж олгодог. Харин байгууллагаас шалгаалан ажлаас халагдсан бол 76 хоногийн тэтгэмж бодуулж авна.
-Тэтгэмжийн мөнгийг ямар журмаар боддог юм бол?
-Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн гурван сарын орлогын дунджаас хамаарч бодож олгоно. Тодруулбал, даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмжийг тав хүртлэх жил төлсөн бол 45, 5-10 хүртэл жил бол 50, 10-15 хүртэл бол 60, 15-аас дээш жил төлсөн бол 70 хувиар хувилж бодогдох болно.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2462
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих