
-Хеликобактери бол ходоодонд шарх үүсгэдэг гол шалтгааны нэг. Үүнийг заавал эмчлүүлэх шаардлагатай. Энэ нь хүний хэрэглэж байгаа аяга таваг гээд бүх зүйлээс халдварладаг учир аль болох гэр бүлээрээ эмчлүүлж, аяга тавгаа тусгаарлах хэрэгтэй. Хеликобактери хүний биед тодорхой хэмжээгээр байдаг. Энэ нь 30-аас доош хувьд байх ёстой. Үүнийг ходоодны гурвалсан эмчилгээгээр эмчилж болдог. Эмчийн заавраар антибиотик эмийн эмчилгээг 7-14 хоног ууж хэрэглэх ёстой. Ходоодонд шарх үүссэн тохиолдолд амнаас эвгүй үнэр гардаг. Ганцхан ходоодны шарх, хеликобактериас гэлтгүй ходоодны янз бүрийн үрэвсэл, амны хөндийн өвчин, шүд цооролт, хоолой залгиурын өвчтэй үед амнаас хурц, эхүүн үнэр гардаг. Ходоодны үрэвсэлтэй хүн шарсан, хуурсан хоол, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, бохь зэргээс аль болох татгалзах хэрэгтэй. Ходоодны үрэвсэлтэй хүний хэл өнгөртөж, нүүрээр тууралтууд гардаг.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотрын тасгийн эмч С.Ганшүр
Тархины судасны нарийсал олон шалтгаантай
-Би 33 настай. Юмыг амархан мартдаг болчихсон. Гэтэл нэг эмч тархины судасны нарийсалттай байна гэсэн. Тархины нарийсалт юунаас болж үүсдэг юм бэ. Ямар эмчилгээ хийлгэх вэ?
Баянзүрх дүүргийн иргэн Б.Наранцэцэг
-Тархины судасны нарийсал наснаасаа хамаараад олон шалтгаантай. Тархины судас нарийсахад хүргэж буй нэг том шалтгаан бол тархины судасны хатуурал юм. Мөн судаснууд дарагдсаны улмаас агшиж, үүнээс болж нарийсалт үүсдэг. Тиймээс нарийсалд хүргэж байгаа гол шалтгааныг олж нэн даруй эмчлэх хэрэгтэй. Энэ нь удаан үргэлжилбэл тархины шигдээс үүсч, үүнтэй холбоотойгоор тархины судас бүрэн бөглөрч, бөглөрснөөсөө болж тархины тодорхой хэсэгт үхжилт үүсч харвалт өгч, амь насанд аюултай. Оношийг тодруулахдаа цусны биохимийн болон тархины судасны шинжилгээ хийлгэж, цусны ерөнхий бүлэгнэх чанар, тархины судасны ангиографийн зураг авахуулах хэрэгтэй. Нарийсалд хүргэж буй бас нэг шалтгаан нь үрэвсэл юм. Тархины судас үрэвсэхээр хана нь үрэвсэж доторх нүх нь нарийсна. Юмыг амархан мартаж, анхаарал сулрах, юм тогтоохгүй болох нь судасны нарийсалтай тэр болгон хамааралтай биш. Энэ нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны сульдалт, хэт ачаалалтай холбоотой. Тархины зуурамтгай байдлыг багасгаж, уусамтгай чанарыг сайжруулдаг эмүүдийг урьдчилан сэргийлэх үүднээс аспирин ууж болно. Мөн цусан дахь өөх тос, холёстирины хэмжээг багасгах эмэн эмчилгээнүүдийг хийж болно.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын клиникийн их эмч Л.Энхсайхан
Хүүхдэд олон сараар витамин өгч болохгүй
-Хүүхдийнхээ дархлааг яаж сайжруулах вэ. Янз бүрийн витамин өгсөн ч биеийнх нь сульдаа арилахгүй юм?
Орхон аймаг Баян-Өндөр сумын иргэн Х.Цэрэнбилэг
-Хүүхдийн дархлааг сайжруулах эм байдаг ч хамгийн гол нь агаараар чийрэгжүүлж, витаминлаг хоол, унд єгснєєр дархлааг нь сайжруулна. Мөн эмчийн заавраар олон найрлагатай витаминуудыг улиралд нэг удаа уулгаж болно. Эмчийн зааваргүйгээр хүүхдэд олон сараар витамин өгч болохгүй.
Яс сийрэгжих үед онцгой шинж илэрдэггүй
-Ясны сийрэгжилтийн үед ямар эмчилгээ xийдэг вэ. Хүндрэх тохиолдол гардаг уу. Ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
Чингэлтэй дүүргийн иргэн М.Аззаяа
-Ясны сийрэгжилттэй үед эмийн болон эмийн бус сэргээн засах эмчилгээ хийдэг. Яс нь хүний биеийн кальцийн 99 хувийг агуулдаг. Ясны сийрэгжилтийн хүндрэл нь хугарал. Бугуй, нуруу цугалам, дунд чөмөгний яс хугаралд илүү өртдөг. Хүмүүс ихэвчлэн хүндэрсэн хойноо яс сийрэгжсэнээ мэдэж эмчлvvлдэг. Бусад өвчинтэй харьцуулахад онцгой шинж тэмдэг илэрдэггүй чимээгүй тахал. Хааяа нэг үе мөч өвдлөө, янгинлаа, өвдөг, нуруу өвдлөө гэдэг. Нурууны өвдөлтийг бодно уу гэхээс бус сийрэгжилтээс болж өвдөж байна гэдгээ мэддэггүй. Зарим үед өвдөг. тохойгоороо сийглээ гэдэг. Ийм бүдэг шинж тэмдэг бусад өвчний дагавар маягаар илэрдгийг хүмүүс анзааралгүй явсаар байгаад хүндрүүлдэг. Хугарсан хойноо л оношлогддог.
"Баянзүрх эмнэлэг"-ийн сэргээн засах эмчилгээний их эмч А.Ариунаа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2493
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих