Баяндун сумын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл санаачлан 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн "ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС-2” аяныг сумын ИТХ, ЗДТГазартай хамтран Наран багийн иргэн С.Саруулын гэр бүлд 4x6 хэмжээтэй байшин, хашаатай нь барьж өгөхөөр аянаа эхлүүлсэн билээ.
Уг аян амжилттай өрнөж өнөөдөр байшингийн түлхүүрийг С.Саруулын гэр бүлд гардуулан өглөө.
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа цагт өөрийн гэсэн дулаан гэр оронтой болгож, ахуй нөхцлийг маань сайжруулж, тусалж дэмжсэн сум орон нутгийн удирдлага, төсөвт байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, ах дүү хамаатан садан, анги хамт олон, нутгийн зон олон , Баян-Уул сумын Б.Баярцогт ахлагчтай "Цагаан дэв" нөхөрлөлийн хамт олондоо маш их баярлаж байна хэмээн гэрийн эзэн С.Саруул хэлж байлаа.
Энэхүү сайхан хүмүүнлэгийн ажлыг өрнүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон хандив өргөсөн, тусалж дэмжсэн, урам хайрласан бүх хүмүүсийн буян заяа тэгширч, үйлс бүхэн бүтэмжтэй байх болтугай.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=25185
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих