Дорнод аймгийн Оюутан, Залуучуудын Нэгдсэн Холбооноос 9 дэх жилдээ зохион байгуулж буй Спортын арга хэмжээний "Волейболл”-н төрөл Улаанбаатар хотод 11-р сарын 4, 5-нд "Үйлдвэр урлалын политехникийн коллеж”-д амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 9 нийт 24 багийн 200 гаруй тамирчид оролцлоо.
Тус тэмцээнд Дорнод аймгаас баг тамирчид хүрэлцэн ирсний дээр баг тамирчдаа дэмжихээр ирсэн оюутан залуучууд 200 гаруй байсан нь энэхүү тэмцээний ач холбогдол хийгээд хамрах хүрээ өргөн байгааг илтгэж байлаа.
Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, багуудын ширүүн өрсөлдөөн, мэргэжлийн шүүгчдийн нарийн шүүлт, мөн хөгжөөн дэмжигчдийн халуун дэмжлэг дор болж амжилттай өндөрлөлөө.
Шагналт байр эзэлсэн багууд :
Эрэгтэй төрөлд - Тэргүүн байранд EAST \Дорнод аймаг Хэрлэн сум\, дэд байранд Хермис \ Дорнод аймаг Хэрлэн сум \, гутгаар байранд Brotherhood \ Дорнод аймаг Хэрлэн сум \ багууд шалгарсан бол
Эмэгтэй төрөлд – Тэргүүн байранд 8-р сургууль, дэд байранд 1-р сургууль, гутгаар байранд Баяндун сум багууд шалгарлаа.
Тэмцээний онцгой мөч болох "Тэгш тоглогч”-н шагналыг эрэгтэй төрөлд EAST багийн тамирчин Ч.Ганбаяр, эмэгтэй төрөлд 8-р сургууль багийн Л.Номин нар хүртлээ. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс илүү зохион байгуулалт сайтай болж байгааг оролцогчид илэрхийлж байлаа.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн н.Даваажав захиралтай Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын Политехникийн Коллежийн хамт олонд, Дорнод аймгийн Хэрлэн сумын Нутгийн зөвлөлийн дарга н.Санчир мөн Л.Билэгсайхан нарт талархал илэрхийлж байгааг зохион байгуулагчдын нэрийн өмнөөс уламжилж байна.
Ийнхүү, Дорнод нутгийн оюутан, залуус Нийслэл хотдоо нэг дор хуран цугларч хоёр өдрийн турш спортоор хурд хүч, авхаалж самбаа, багийн хамт олноороо хамтран ажиллахын ач тус, чухлыг мэдэрсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Тэмцээнийг зохион байгуулагч : Дорнод аймгийн Оюутан, Залуучуудын нэгдсэн холбоо

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих