Зүүн бүсийн залуучуудын чуулган энэ сарын 18, 19-ны өдрүүдэд "Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” уриан дор Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулагдах гэж байна. Чуулганд Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорнод аймгийн залуучуудын төлөөллөөс гадна зүүн бүсийн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцоно.Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөгжлийн Полиси төвийн сургагч багш Д.Түмэнхишиг "Залуучуудын оролцоо, хөгжил”, Жендэрийн үндэсний шинжээч Ж.Занаа "Эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газрын дарга Г.Батдорж "Залуучуудын хөгжлийн тухай” хуулийн танилцуулгийг хийх юм.
Дараагийн өдөр буюу 11 дүгээр сарын 19-ны өдөр МЗХ-ны Ерөнхийлөгчийн онол бодлогын зөвлөх, Их Монгол Язгууртан ТББ-ын тэргүүн Ө.Баяраа "Монгол Залуу хүний оролцоо”, "Бизнес нэгдлийн дээд зөвлөл”-ийн тэргүүн А.Лхагвасүндэв "Иргэний оролцоо” сэдвийн хүрээнд сургалтыг явуулна.
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих