2017-2018 оны хичээлийн жилд сурагчдын уншлагын хурдыг ахиулан, ухаарч ойлгох чадварыг бүтээлч үйл ажиллагаагаар дэмжих зорилготой " БҮТЭЭЛЧ УНШЛАГА-БҮХНИЙ ЭХЛЭЛ” тэтгэлэгт төслийг хэрэгжүүлж байна.
2017 оны 09 сард төслийн санхүүжилт дансанд шилжсэнээр эхний худалдан авалтыг хийж төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Төслийн нээлтийг 10 сарын 25-нд хийхээр төлөвлөсөн боловч гоц халдварт малын шүлхий өвчинтэй холбогдуулан зохион байгуулаагүй болно.
2017 . 11. 22-ны өдөр эцэг эхчүүдэд төслийн хүрээнд зохион явагдах ажлууд болон худалдан авалтын тайланг танилцууллаа. Сурагчдын уншлагын хурд болон уншсанаа ойлгох чадварыг нэмэгдүүлэх үүднээс сурах бичгээс гадна олон төрлийн уран зохиолын номыг уншуулах, эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ хамтарч ном унших байдлыг дэмжих зорилгоор 135 нэр төрлийн номыг худалдан авч сурагчдыг сурах бичгээс гадна чадваржуулахад ашиглаж байна. Мөн төслийн хүрээнд хийгдэж буй сурагчдыг хөгжүүлэх үйл ажиллагааг үзүүлэв. Үүнд:
Б.Оюунханд багштай 1а ангийн сурагчид эцэг эхчүүдийн бүтээж өгсөн хуруун хүүхэлдэйгээрээ "Өнхрүүш” үлгэрийг тоглон сургуульд ороод сурсан, мэдсэнээ эцэг эхчүүдэд толилуулав.
"Уран илтгэгч сурагч” шалгаруулах уралдааныг үе шаттайгаар 3-5-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна. Үүний хүрээнд Х.Гандолгор багштай 5а ангийн сурагч Х.Цэрэнжаргал” Барби хүүхэлдэйн үүсэл хөгжил”, Б.Мөнх-Итгэл " Нисдэг машины тухай”, М.Энхсувд "Усны гачаал”, Ц.Мөнгөнцэцэг” Монгол дээл” зэрэг өөрийн бэлтгэсэн илтгэлээ сонирхуулав.
Мөн эцэг эхчүүдэд зориулсан дараах сургалт, зөвлөгөөг багш Д.Цэндэм” Уншиж сургах үе шатууд”, багш Б.Мөнгөн "Ухамсартай уншлагад сургахад эцэг эхчүүдийн дэмжлэг”, сургалтын менежер Д.Оюун " Унших чадварын ялгаанаас сурах чадварын ялгаа” зэрэг сэдвээр зохион байгуулав.
Эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгааг авч тэдний санал, бодлыг сонслоо. Үүнд:
4.Эцэг эхийн хүүхдийн хөгжил, төлөвшилд үзүүлэх дэмжлэгийг багш, сургуулийн зүгээс мэргэжлийн аргазүйгээр хангаж буй байдал
А. Маш сайн-10 Б. Хангалттай -21 В. Дунд зэрэг -11 Г. хангалтгүй -0

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих