Японы Токио хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдо бөхийн "Их дуулга” тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас 16 жүдоч зодоглосноос дөрөв нь медаль хүртлээ.
Тодруулбал, тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг-д М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -60кг-д Д.Амартүвшин нар мөнгөн медаль хүртсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн -81кг-д О.Ууганбаатар алт, Н.Дагвасүрэн хүрэл медаль тус тус хүртжээ.
О.Ууганбаатар финалын барилдаанд БНСУ-ын Лээ Сун Хог хоёр минутанд цэвэр ялснаар "Их дуулга”-д түрүүлсэн бол Н.Дагвасүрэн хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалын Э.Анриг нэмэлт цагт торгуулиар ялж, медалийн тавцанд зогсов.

Ийнхүү Токиогийн "Их дуулга” тэмцээнээс манай бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдлээ.
.jpg)

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26000
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих