Тус хуралдааныг хөтөлбөрийн ерөнхий хороо, дэд хороодын 14 гишүүн, багш нарын 25 төлөөлөл нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй хурлын 98%-ийн ирцтэйгээр зохион байгууллаа.
Хурлаар бакалаврын хөтөлбөрийн хорооны шинэчилсэн бүрэлдэхүүнийг танилцуулан баталж, хөтөлбөрийн хорооны 2017-2018 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, Нийгэм хүмүүнлэгийн салбарын мэргэжлийн 9 хөтөлбөр, Байгалийн ухаан бизнесийн салбарын мэргэжлийн 7 хөтөлбөрийн хэлэлцүүлэгийг хийж санал солилцож, Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/174 дүгээр тушаалаар батлагдсан бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага, БМИҮЗ-өөс баталсан ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан бакалаврын хөтөлбөрүүдийг дагалдах хичээлийн хөтөлбөрийн хамт баталгаажууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26076
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих