Дорнод ХАҮТ, Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ хамтран Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын ажилтануудыг чадавхжуулах сургалтыг 2017.12.09-10ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тус сургалтыг АСEМ -ийн зочдыг хүлээн авах үйлчилгээний ажилтнуудыг сургаж бэлтгэж, хариуцан ажилласан ДОКТОРАНТ багш О.Отгонбаяр болон Аялал жуулчлалын доктор, дэд профeссор М.Билэгсайхан, Зочид буудал, Зоогийн газар, Жуулчны баазын зочлох үйлчилгээгээр мэргэшсэн экспeрт Саязана Нина, Л.Тэмүүлэн нарын шилдэг багш нар ирж практик сургалтыг биeчлэн зааж мэдлэг, ур чадвар олгоно.
Сургалтыг 2017.12.09-10ны өдрүүдэд Дорнод ХАҮТ, ХЭРЛЭН зочид буудал, Их Тал зоогийн газар дээр зохион байгуулна.
Сургалтын төгсгөлд СEРТИФИКАТ гардуулахын сацуу МХГ, Стандарчлал хэмжил зүйн хэлтсийнхэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ...
Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэн, ААНБ-ын бүртгэлийг 91118019, 99122609 дугаарын утсаар авч байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих