Монгол улсын Их Хурлын даргын ивээл дор шинэ Үндсэн хууль батласан өдөрт зориулан уламжлал болгон зохион байгуулдаг. Улсын аварга шалгаруулах шатар сонирхогчдынтэмцээнорон даяар явагдаж байна.Тус тэмцээнийн дунд шатны шалгаруулалт буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд аймгийн 8 дугаар сургуульд зохион байгуулж, аваргуудаа тодруулав.
Тэмцээнд эрэгтэй шатарчдын төрөлд 1-р байрт Хэрлэн сумын н.Өсөхбаяр, Дэдбайрт Ц.Өлзий, гуравдугаар байрт Ц.Түмэнбаяр, эмэгтэй төрөлд тэргүүн байранд Хөлөнбуйр сумын иргэн Б.Отгонжаргал, дэд байрт Б.Энхбилэг, гуравдугаар байрт А.Саруулзаяа нар тус тус шалгарч аймгийн Засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.
Сум бүрт явуулсан эхний шатны шалгаруулалтын тэмцээнээс шалгарсан шатарчид ийнхүү дунд шатанд оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө.
Шалгарсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэй шатарчин 2018 оны нэгдүгээр сарын 6-7-нд Төрийн ордонд болох Үндсэн хууль батласны ойн баярт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох юм.
Тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог бөгөөд энэ жил шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгохоороо онцлог аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих