"БИД ДОРНОДЫН ЗАЛУУС" аянд оролцогч "Хөсөгтөн" багийн залуучууд өөрсдийн хөдөлмөрөөр санхүүжилт бүрдүүлж "Надад ч Танд ч" нөлөөллийн үйл ажиллаагааг амжилттай зохион байгууллаа.
БОЭТ-ийн "Нөхөн сэргээх тасаг"-ийн эмчлүүлэгч хүүхдүүдэд Шинэ оны мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэж, тоглож наадаж нэгэн өдрийг гэгээлэг дурсамжаар дүүрэн өнгөрөөлөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдтэй санал бодлоо солилцож, олон бүтээлч саналуудыг хуваалцсан юм. "Хөсөгтөн" багийн гишүүд хамтран энэхүү тасгийг тохижуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах ба тус уулзалтаас гарсан саналыг аймаг орон нутгийн удирдлагууд болон холбогдох газруудад уламжлан хамтран ажиллахаа илэрхийллээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих