Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй "Эрүүл нийгэм” аяны хүрээнд "СПИРТИЙГ БИШ СПОРТЫГ...” сэдэвт сумдын волейболын лигийн тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Тэмцээний аврагын алтан медалийг Х.Батбаяр эзэнтэй Б.Билгүүтэй дасгалжуулагчтай Чулуунхороот сумын баг тамирчид
Мөнгөн медалийг Г.Ганчимэг эзэнтэй Н.Батсайхан дасгалжуулагчтай Баян-Уул сумын баг тамирчид
Хүрэл медалийг Ц.Баярцогт эзэнтэй Ч.Наранхүү дасгалжуулагчтай Чойбалсан сумын баг тамирчид
Шагналт 4-р байранд Ц.Насанхүү эзэнтэй н.Мягмарсүрэн дасгалжуулагчтай Халхгол сумын баг тамирчид тус тус шалгарав.
Сумдын лигийн шилдэгүүдэд:
Тэгш тоглогч: Чулуунхороот сумын Ц.Сүхтөмөр
Шилдэг дасгалжуулагч: Баян-Уул сумын н.Батсайхан
Шилдэг холбогч: Чойбалсан сумын Н.Батхүрэл
Шилдэг довтлогч: Чулуунхороот сумын Н.Ууганбаяр
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан дээрх тэмцээний шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, салбар зөвлөлийн дарга Л.Хишигтогтох, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Тэгшжаргал, Төлөөлөгч С.Дэлгэр, Төлөөлөгч Э.Ундармаа, ГХУСАЗСЗ-ийн гишүүн, аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Ууганбаатар, Онцгой байдлын газрын дарга Н.Гантөмөр, Аймгийн биеийн тамир спортын газрын дарга Б.Чимиддорж ” Шидэт бөмбөг” –холбооны тэргүүн н.Энхтүвшин нар гардуулж, тэмцээнд оролцогчдод ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүслээ.
Аймгийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан сумдын волейболын лигийн тэмцээн 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Мөн цаашид ч уламжлал болгон зохион байгуулагдах юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26878
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих