Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзнэ ээ хэмээн сэтгэл шулуудсан таван залуу аялалд гарсан.
Өмнийн цэнхэр говийн Овоотын отряд 0166 дугаар ангиас аялалаа эхлүүлсэн залуу зургаан сарын хугацаанд 8538 км замын туулах юм.
Эх орныхоо торгон хилээ нар зөв тойрч яваа тэдний хувьд өчигдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд очжээ.
Аялалын баг нийт туулах замынхаа 500 гаруй километрийг ийнхүү амжилттай туулаад байна.
Морьтон монгол төслийн аялалын багийг танилцуулъя. Зүүн гар талаас:
1. Цоггэрэлийн Даваахүү.
1994 оны 7 сарын 4-нд Дорнод аймгийн Чайбалсан хотод мэндэлсэн. 2001 онд
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ЕБС-д элсэн сурж, 2011 онд онц дүнтэй
төгссөн. МУБИС-ийн "Байгалийн Ухааны сургууль” Газарзүйн багш аялал
жуулчлалын менежерийн ангид 2011 онд элсэн орсон.
2. Наянтай Ганзориг
1994 оны 5 сарын 25-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн
нутагт төрсөн. 2001-2011 оны хооронд Хөвсгөл аймгийн Тариалан суманд
суралцаж ахлах сургуулиа төгсөн 2011 онд МУБИС-ийн "Байгалийн Ухааны
сургууль” Газарзүйн багш аялал жуулчлалын менежерийн ангид элсэн орж
суралцаж байна. 2004 оноос Булган аймгийн Баян-Агт суманд ээж, ах,
дүүгийн хамт амьдарч байна.
3. Чулуунбаатар овогтой Ганболд /зурагчин/
1977 оны 3 сарын 16 нд Улаанбаатар хотод төрсөн. Төв аймгийн Борнуур
суманд малчин өвөө эмээгийндээ мал ахуйтайгаа өссөн. 1985-1994 онд УБ
хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийг төгсөж 1994-1999 онд
ШУТИС-ийн БИС-г төгссөн. 1993 оноос өөрийн сонирхлоор гэрэл зураг авч
чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.
1997-1998 онд Монголын радиогийн "Сонсголон” студид гэрэл зурагчнаар ажиллаж байсан.
1996 оноос Монголын үндэсний өв соёлийн нэг Хурдан морины гэрэл зургийг
дагнан авч 2006 оноос морь судлаач Ш. Ганхуягийн "Уяачийн Алтан гэрээ”
номын гэрэл зурагчин, 2006 оноос МУ-ын Засгийн газрын шийдвэрээр зохион
байгуулагддаг Улс, бүсийн наадмын хурдан морины зураг бүхий "Түмний
эхүүд” цуврал 7 боть ном гаргасан.
4. Доржийн Нацагдоо /оператор/
1988 онд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн. 1993 оноос 2001 он хүртэл
хурдны морь унаж байсан. 1996-2006 онд тус сумын дунд сургуулийг төгсөж
2001-2006 онд КУД сургуулийг төгсөн. 2008 онд C1 телевизэд, 2010 оноос
ETV телевизд спортын албаны зураглаачаар ажиллаж байна. Одоо эхнэр
хүүхдийн хамт амьдардаг.
5. Мөнхбаярын Батчулуун
Архангай аймгийн Тариат суманд 1993 онд төрсөн. 2001-2003 оны хооронд
Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн дунд сургуульд онц дүнтэй
суралцсан. 2004 оноос Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн
гуравдугаар сургуульд суралцаж сургуулийнхаа шилдэг сурагч болж байсан.
Суралцах хугацаандаа аймгийн газарзүйн олимпиадад 1, 3 дугаар байрууд,
улсын газарзүйн олимпиадад долдугаар байранд тус тус шалгарсан. 2011 онд
МУБИС-ийн Газарзүйн багш, аялал жуулчлалын менежерийн ангид элсэн гурав
дахь жилдээ амжилттай суралцаж байна
gogo.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих