
Сүүлийн үед малчид маань мотоциклоор морь малаа хариулах болсон. Энэ нь нэг ёсондоо бид эртнээс уламжлагдан ирсэн өв уламжлаа умартаж буйн шинж юм. Мөн энэхүү байдал нь сөргөөр нөлөөлж байна. Хайлшин дугуйтай Хятад мотоциклууд малчин залуучуудын мөнхийн унаа болж, эд насандаа явж байгаа залуучууд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол их гарч байгаа бөгөөд бүр гамшгийн хэмжээнд очоод байна.
Өнгөрсөн 2012 онд мотоциклтой холбоотой 371 осол гарчээ. Үүнээс 345 нь Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклоос болсон бөгөөд өөрийн болгоомжгүйгээс болж онхолдсон 134 хүн, обуд хагарснаас болж 22 осол гарчээ. 2013 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 67 осол гарснаас 69 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн хэмээх гашуудам мэдээ байна. Энэ мэт байдал үүсээд удаж байгаа ба малчид морио морио мотоциклиор солиод багагүй хугацааг арлаа орхисон бөгөөд морь унаж мал хариулна гэдгийг бүр мартсан бололтой. Өнөөдөр малчин айл бүрийн гадаа нэгээс хоёр төмөр хүлэг сойлттой байх нь энгийн үзэгдэл болоод буй бөгөөд харчуул нь мотоциклиороо эрдэнэт сүргээ хариулж, саахалтын газраас ундны усаа зөөдөг байна.
Нэг талаар малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа мэт боловч нөгөө талаараа биднийг улам л залхуу хойрго болгоод зогсохгүй эртнээс уламжлагдан ирсэн өв уламжлал ёс заншилаа мартахад хүргээд байх шиг.
Эрт дээр үеэс бидний өвөг эцэг, өвөө эмээ нар минь саахалтын байтугай сарын газраас мотоциклгүйгээр ундны усаа зөөж, хонины бэлчээрт хөл нүцгэн гүйдэг байсан. Гэвч өнөөдөр өв уламжлалаа уландаа гишгэн биеийн амрыг бодож мотоциклоор бүхий л зүйлсээ хийж байна. Морь малаа мотоциклоор хариулна гэдэг малын тарга тэвээрт ч муу гэдгийг малчид хэлүүлэлтгүй мэдэж байгаа ч өнөөдөр хэн нэгнийгээ дуурайж, бэл бэнчингээ гайхуулах зорилгоор мотоциклыг байнгын хэрэглээ болгоод байна. Салхи татуулан давхих дуртай төмөр хүлэг олон хүний эрдэнэт амийг авч одох болсон.
Монголчууд нохой явган, гахай нүцгэн хэмээн хэлэлцдэг бөгөөд монгол хүний хөл төрөлхөөс адуу морио хавчих, эсрэг бөхөө хутгах, нохой мордоход зориулагдсан байдаг байна. Түүнчлэн өнөөдөр дээрх хятад мотоциклууд хамгаалалтын ямар ч хэрэгсэлгүй ирдэг бөгөөд хамгаалалтгүй малчид гэмтэж бэртэх бүр цаашлад амиа алдах нь бий.
Гэхдээ малчид ярихдаа: хамгаалалтын малгайтай мал хариулна гэдэг бүтэхгүй хэрэг хэмээх нь бий. Зарим нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр замын цагдаа нарт хамгаалалтын малгайтай харагдах гэж элдвийг сэдэж яваа аж. Тэд сагс, воллейболын бөмбөгийг хамгаалалтын малгайны хэлбэрт оруулан хайчилж ноосон малгайдаа давхарлаж өмсчихөөд давхиж явна. Хятад мотоцикл нь ийн сөрөг тал ихтэй бөгөөд сайн юм дагуулахгүй гэдгийг одоо ухаарах болсон биз ээ. Энэ байдалд төр засгаас нэгдсэн бодлого хэрэгжүүлж хятад мотоциклийн импортод хязгаар тогтоох хэрэгтэй. Хэдийгээр малчид хямд гэж хошуураад байгаа ч түүнтэйгээ адилхан чанаргүй эд гэдэг нь өдөр ирэх тусам батлагдаж байгаа.
Өнөөдөр малчид морио мотоциклиор солиод юу дээрдэв гэдгийг бодох цаг нэгэнт болсон. Хүн мориноос унадаг, бэртдэг, гэмтдэг. Гэхдээ олноороо дайнд хиар цохиулж байгаа юм шиг алтан амиа алдаж байгаагүй. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар мотоциклийн 88 осол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 34 хүн нас барсан харамсалтай баримт байна. Тиймээс Замын цагдаагийн газраас Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад хятад мотоциклийг хилээр оруулж ирэхгүй байхыг хүссэн албан бичиг хүргүүлээд буй юм байна. Мөн өчигдөр ЭМЯ, ДЭМБ, Замын цагдаагийн газар хамтарсан осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг болсон юм.
Энэ үеэр Замын цагдаагийн газраас мотоциклийн ослын 99 хувь нь БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиос болсон, осолд өртсөн хүмүүсийн 46 хувь нь толгойдоо гэмтэл авсан зэрэг мэдээллийг танилцуулсан. Мөн албаны хүмүүс хятад мотоциклийг стандарттай болгох, бүртгэлийг сайжруулах шаардлагатай байгаад санал нийлж цаашид хилээр оруулж ирэхийг хориглох санал ч гаргасан байна. Энэ мэтчилэн энэхүү мотоциклоор малаа хариулах явдлыг таслан зогсоох хэрэгтэй байгаа юм. Мөн эрдэнэт амиа алдаж буй харамсалтай хэргүүдийн тоо буурах учиртай.
undesten

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих