Сүүлийн
үед хайлшин дугуйтай Хятад мотоциклууд малчин залуучуудын мөнхийн унаа
болж, эд насандаа явж байгаа залуучууд эрүүл мэнд, амь насаараа хохирох
тохиолдол их гарч байгаа бөгөөд бүр гамшгийн хэмжээнд очсон гэж хэлж
болно. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, энэ байдлыг цэгцлэх
арга замыг олохын тулд олон ажлууд хийгдэж байгаа ч яг нүдэнд үзэгдэж,
гарт баригдах, үр дүнд хүрсэн ажил өнөөг хүртэл хийгдээгүй, 18-35 насны
залуу хүмүүс осолд холбогдож байна гэсэн тоо баримт, судалгаан дээр
үндэслэн Замын цагдаагийн газар хятад мотоциклийн импортын асуудалд
анхаарал хандуулахыг Гаалийн ерөнхий газраас хүссэн баримт бичиг
хүргүүлсэн нь мартагдаад өнгөрсөнийг санаж байгаа байх.
Хятад мотоциклын эрэлт хэрэгцээ өсч худалдан авалт жил ирэх бүр нэмэгдэж байна гэдгийг борлуулагчид хэлж байсан юм. Одоо энэ байдлаас хэрхэн, яаж гарах вэ гэдэг дээр арга мухардаад байгаа гэж хэлж болно. Тэгвэл саяхан залуучуудын төв байгууллага болох МЗХ энэ тал дээр дуу хоолойгоо нэгтгэж, дорвитой ажлуудыг хийх тухайгаа твиттерт жиргэсэн байна. Ерөнхий сайдын ивээл дор анх удаа зохион байгуулагдах "Залуу малчдын чуулган” энэ 5-р сард болно. Энэ үеэр залуучуудыг хятад мотоциклоос татгалзах, сайн мотоциклуудыг зээлээр авах нөхцөл боломжийг судлах гэхчилэн дээрх аюулаас залуучуудаа аврах бүхий л ажлыг зохион байгуулах талаараа танилцуулах юм байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=525
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих