"Ноён”
долларын ханш суга өсч, төгрөгийн ханш суларсан явдал сүүлийн үед олныг
бухимдуулж байна. Тэгвэл Монголын эдийн засаг элгээрээ мөлхөж эхэлсний
гол буруутанг хайх ажил ид үргэлжилж байгаа бөгөөд улс төрчдийн гол бай
нь Монголбанк, тэр дундаа тус банкны ерөнхийлөгч Н.Золжаргал болов.
УИХ-д сөрөг хүчин болсон МАН хэргийн эзнээр Шинэчлэлийн гэх Засгийн
газар, түүний бүрэлдэхүүнд байгаа Уул уурхайн яам, Эдийн засгийн
хөгжлийн яамны сайд нарыг тодруулаад байгаа бол бие даагч гурван гишүүн
харин эсрэг байр суурьтай байна. Гэтэл хэргийн эзэн, хэнгэргийн дохиур
болсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг жинхэнэ "Увс чанар” гаргаж, өөр рүүгээ
чиглэсэн галыг өөр тийшээ болгох тал дээр тун чиг мэргэшсэн нэгэн
бололтой. Эхлээд хэд хэдэн сайдыг огцруулах талаар МАН-аас санал
гаргасан ч олонхи үүнийг дэмжээгүй билээ. Тэгмэгц Н.Алтанхуяг Хууль зүйн
сайд Х.Тэмүүжинг урдаа барин хаалт хийж, өөр рүү нь чиглэсэн галыг түүн
рүү чиглүүлэв. Бухимдсан нийгэм Х.Тэмүүжингийн зөв, бурууг хэлэлцэж,
нэг хэсэгтээ "ноён” долларын асуудал мартагдав.
Х.Тэмүүжин сайд дөнгөн данган суудалдаа дэнжигнэн үлдэхэд олон түмний бухимдал дахин сэдэрч мөн л мөнгөний ханш, нөгөөх асуудлаа ярьж эхэлжээ. Энэ байдлаас хэрхэн өөрийгөө авч гарах талаар Н.Алтанхуяг сайд нэлээдгүй боджээ. УИХ дахь АН-ын бүлгээс одоогийн Засгийн газрыг ажлаа муу хийж байгааг шүүмжилж, 100 хоногийн "тэнсэн харгалзах ял”-аар шийтгэв. Хоёр жилийн дотор босгож чадаагүй эдийн засаг гуравхан сарын дотор сэргэнэ гэдэг үлгэр билээ. Тиймээс цаг хожиж, ямар ч хамаагүй үнээр аргацаах нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шүдний өвчин болжээ. Тэрбээр энэхүү өчих мэхнээс хэрхэн гарах мэргэн аргыг бодож олсон бөгөөд дараачийн золиосны хүнээ олох ажилд мордсон байна. Ингээд удаан бодсоны эцэст УИХ дахь гурван бие даагчийг хатгаж, улмаар хоёр жилийн турш хамтран ажиллаж ирсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаар туг тахих нь зүйтэй гэж үзжээ.
Гурван бие даагч ч үүнийг өлгөн авч Монголын эдийн засгийг унагасан хүнээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг биш харин Монголбанкны Н.Золжаргалыг нэрлэж, УИХ-ын даргад түүнийг огцруулах тухай саналаа өргөн барилаа. Энэ нь яг л МАХН-ын О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай саналыг З.Энхболд даргад барьж байсны хоёрдугаар анги байжээ. Түүний сэдсэн мэргэн ухаан цагаа олж, өөр рүү нь чиглэсэн гал өөр чиг рүү зүглэсэн нь санаснаар болов. Тэр ч бүү хэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг ямар ч хамаагүй үнээр "ноён” долларын үнийг зогсоохгүй бол хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүсэн хүлээж байсан үр дүн байлаа. Угтаа Монголбанк биш харин Засгийн газар эдийн засгийн сайн, муу байхыг зохицуулж ажиллах учиртай.
Гэвч бусдад буруугаа чихэх, уснаас хуурай гарах нь Н.Алтанхуягийн хувьд юу ч биш ажээ. Өнөөдрийг хүртэл Монголбанк мөнгөний хэт зөөлөн бодлогыг барьж байгаа юм. Хэрэвзээ мөнгөний хатуу бодлого баримталж эхэлвэл ханшийн болон инфляцийн өсөлтөөс хамгаалж болох аж. Гэвч хэт хатуу бодлого барих нь нөгөө талаар ажлын байрыг 20 хувиар багасгах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд онцлон өгүүлж байна. Монголбанкны зүгээс мөнгөний зөөлөн бодлого баримталсны хүчинд 100 мянган хүнийг ажлын байртай нь үлдээсэн гэх тоо баримт байна. Эцэст нь хэлэхэд, өнгөрсөн жилийн төсвийн алдагдал гурван их наяд төгрөг байна хэмээн тооцож байснаа таван их наяд болж хувирсан явдал нэг ам.доллар 1384 төгрөг байна гэсэн Н.Батбаяр сайдын алдарт ханш гэнэт огцом өсөхөд хүргэжээ. Тэгээд ч Засгийн газар мөнгө босгодог болохоос биш Монголбанк босгодоггүй гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2704
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих