Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын 10 багийн ажлын албатай хамтран 4 дүгээр сарын 15-20-ны хооронд зохион байгуулж байна.
Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд иргэдэд дараах үйлчилгээг үзүүлнэ.
-Төсөл хөтөлбөрийн танилцуулга,
-Ажилд зуучлах үйлчилгээ,
-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх,
-Нийгмийн даатгалын талаарх мэдээлэл,
-Хүүхэд хамгаалал, гэр бүлийн зөвлөгөө өгөх,
-Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад элсэгчдэд өгөх мэдээлэл, зөвлөгөө
Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Дорнод Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хамтран зохион байгуулж байна.
Зохион байгуулагдах хуваар
Д/д | Зохион байгуулах ажил | Хугацаа | Цаг | Хаана | Зохион байгуулагч |
1 | Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийн танилцуулга хийх 6-р баг, 9-р баг | 2018.04.15 | 13 цагт | 5-р сургуулийн зааланд | Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс |
2 | Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийн танилцуулга хийх
8-р баг |
2018.04.16 | 10 цагт | 8-р багийн ажлын албанд | Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс |
3 | Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийн танилцуулга хийх
5-р баг, 1-р баг |
2018.04.17 | 14 цагт | 5-р баг, 1-р багийн ажлын албанд | Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс |
4 | Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийн танилцуулга хийх
4-р баг, 10-р баг |
2018.04.18 | 14 цагт | ДПКоллежийн зааланд | Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс |
5 | Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийн танилцуулга хийх
7-р баг |
2018.04.19 | 14 цагт | ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт, хөгжлийн төв | Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс |
6 | Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийн танилцуулга хийх
2-р баг, 3-р баг
|
2018.04.20 | 14 цагт | 2-р баг, 3-р багийн ажлын албанд | Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс |
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/04/30698459_2022871091368868_6993378463621054464_n-300x200.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/04/30698459_2022871091368868_6993378463621054464_n-768x512.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/04/30698459_2022871091368868_6993378463621054464_n-630x420.jpg 630w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/04/30698459_2022871091368868_6993378463621054464_n-640x427.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/04/30698459_2022871091368868_6993378463621054464_n-681x454.jpg 681w" sizes="(max-width: 960px) 100vw, 960px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих