2016 онд Хөдөлмөрийн хэлтсээс " Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг
дэмжих”, "Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих”,
"Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний
ажлын байрыг дэмжих”, "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, "Нийтийг
хамарсан ажил зохион байгуулах”, "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох,
зөвлөх үйлчилгээг дэмжих” гэсэн долоон хөтөлбөр, Ахмад мэргэжилтний
зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх юм. Хөтөлбөр, төслийн хүрээнд
жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй эрхлэлтийн сургалт
явуулах, борлуулалтын болон ажлын байрны дэмжлэг үзүүлэх, бүлгийн зохион
байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах, ажил олгогчийг дэмжих,
мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн
бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох, оюутан, суралцагчдыг цагийн ажилд
зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучлах, санхүүгийн дэмжлэг
үзүүлэх, малчин өрхийг малжуулах зэрэг олон арга хэмжээг авахаар
төлөвлөсөн байна.Хөтөлбөр төслүүдийн талаар уншигчддаа тус бүрээр нь
хүргэх болно
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14956
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих