Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс "Хөгжлийн
бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд
тэдэнд мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг "Эсгий гоёл” сургалтын
байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-тай хамтран зохион
байгууллаа.
Сургалтад харааны болон хөгжлийн бэрхшээлтэй 17
иргэнийг хамруулж "Эсгий гар урлалын чиглэл”-ээр мэргэжил эзэмшүүлж
чадамжийн гэрчилгээ гардуулах ажиллагаа өчигдөр аймгийн Хөдөлмөрийн
хэлтсийн зааланд боллоо.
Суралцагчид энэ үеэр өөрсдийн хийсэн
бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргажээ. Цаашид эдгээр иргэн өөрийн сурсан гар
урлалын бүтээгдэхүүнээрээ амьжиргаагаа дээшлүүлэх, өрхийн орлогоо
нэмэгдүүлэх боломжийг хангаж өгөх зорилгоор энэхүү сургалтыг зохион
байгуулсан талаар тус хэлтсийнхэн хэлж байлаа.
Б.Туяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих