Өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн төлөөлөл цугларч ХБИ-ийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ.
Уг арга хэмжээг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт ҮЭХ-оос санаачлан
аймаг, орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр
зохион байгуулж байгаа ажээ. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал
бодлоо төрд уламжлахын зэргэцээ азын сугалаанд оролцож байна.
Монгол улс 2008 онд НҮБ-ын ХБИ-ийн эрхийг хамгаалах тухай конвенцид нэгджээ. Энэ үеэс эхлэн жил бүрийн 5-р сарын 13-ны өдрийг ХБИ-ийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн байна. Харин манай аймагт энэ өдрийг анх удаагаа тэмдэглэж байгаа энэ юм.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад, үйлдвэрлэлийн осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчин, ахуйн осол жилээс жилд нэмэгдсээр байна. 2008 оны байдлаар манай аймаг 2600 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй байсан бол энэ жил хийсэн судалгаагаар 4200 болон өсчээ. Энэ үзүүлэлтээрээ улсын хэмжээнд 2-рт жагсаж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
Г.Алтанхуяг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих