Монгол улсын Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Чойбалсан хотод "Эв-модны наадам” зохион байгуулагдана.
Хил залгаа хөршүүдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлдэг нэгэн сайхан заншил Эв- модны наадам байдаг бөгөөд Монгол улсын хамгийн зүүн хойд талын Чулуунхороот сум энэ баярыг 1992 оноос эхлэн жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг байсан юм. Дундаа арваад жил тасалдсан энэхүү баярыг Чулуунхороот сум 2007 оноос тогтмол тэмдэглэж ирсэн бөгөөд арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын тосгон, хотуудтай уламжлалт "Онд мэнд орсоны баяр” урлаг, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулагддаг юм. Энэ намар "Сум сурталчлах” өдөрлөгийн хүрээнд тус арга хэмжээг хамтатган зохион байгуулах бөгөөд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаараас 40 төлөөлөгч урилгаар оролцох юм.
Зургийг Б.Батцэрэн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих