Уншигчдын боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучууд, иргэдийн дунд ном унших бүтээлч хөдөлгөөн өрнүүлэх, нийтийн номын сангаар үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх, сумдын болон ерөнхий боловсролын сургуулийн номын санчдын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой "Номтой нөхөрлөе” дэд хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Ц.Дамидинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Ц.Дамдинсүрэнгийн тэмдэгт "Номын сайн нөхөр”, I, II, III зэргийн үнэмлэхтэн шалгаруулах арга хэмжээ, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран "Номтой нөхөрлөе” нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэх, аймгийн нийт номын санчдын чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөөн зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөөд байна. Өнгөрсөн оны хувьд сумын Соёлын төвийн номын сангуудын дунд ном унших бүтээлч хөдөлгөөн өрнүүлж, сумын сургууль, иргэд, төр, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах "Номтой нөхөрлөе” болзолт уралдааны хүрээнд сумдад 1 дүгээр ангийн сурагчдад уншвал зохих номын жагсаалт гаргаж танилцуулга хийгдэн, 3-5 дугаар ангийн сурагчдын дунд "Эх хэлний эрдэнэ үгс” танин мэдэхүйн тэмцээн, "Ном унших хөдөлгөөн” болзолт уралдаан, "Бяцхан шаазгай” шүлгийн уралдаан, "Ном бол оюуны талх” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийгдсэн. Үүний үр дүнд үйлчлүүлэгчдийн тоо өмнөх жилийн мөн үеэс 5 хувиар нэмэгдсэн байна.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27179
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих