
Дорнод аймгийн Төв номын сан энэ жил 70 жилийнхээ ойг тэмдэглэх гэж
байна.Дэлхийн 2-р дайны дараахан 1946 онд 300-гаад номтой байгуулагдаж
байсан түүхтэй энэ номын сан нь эдүүгээ 72000 гаруй номын фондтой, 6
уншлагын танхим, сургалтын танхим, явуулын номын сангийн автомашинтай
нэг ээлжиндээ 252 хүнд үйлчлэх хүчин чадалтай жилдээ 120 гаруй мянган
иргэдэд үйлчилдэг мэргэжлийн соёлын байгууллага болжээ.Техник
технологийн цаг үетэйгээ хөл нийлүүлж 2008 оноос цахим үйлчилгээг
нэвтрүүлсэн байна.70 жилийн түүхтэй аймгийн номын сан нь Төрийн 3
удаагийн шагналт, Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн
нэрэмжит юм.Аймгийн Төв номын сангийн 70 жилийн ойн баярын арга хэмжээ
9-р сарын 8,9-ний өдрүүдэд Чойбалсан хотноо болно
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19226
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих