Жил бүрийн 5 сарын 15-ныг Үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн баярыг Дорнодчууд бид элэг нэгт өвөрлөгч ахан дүүстэйгээ хамт тэмдэглэлээ. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв номын сан, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийтийн номын сан хамтран Монгол үндэсний бичиг үсгийн баярыг Чойбалсан хотноо тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үеэр уран бичлэгийн үзүүлбэр болж, үндэсний ховор номын болон Хэнтий, Сүхбаатар аймгаас төрөн гарсан зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэв. Баярын үйл ажиллагааны хүрээнд Зүүн бүсийн номын санчдын сургалт, Орон нутгийн номын сангийн- өөрчлөлт-шинэчлэлт сэдвээр хэлэлцүүлэг зохиогдлоо. Үндэсний бичиг үсгийн баярт аймгийн Засаг дарга дэмжлэг үзүүлж орон нутгийн удирдлагууд нээлтэд оролцов. ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны Уран бичлэгийн нийгэмлэгийнхэн Уран бичлэгийн гайхамшиг үзэсгэлэнг гаргаж уран бичлэгээр бичиж сонирхуулсан юм. Манайхан ч монгол бичгийг чадварлаг эзэмшсэнээ харуулж үндэсний бичгээрээ гайхуулаад авсан.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2686
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих