Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон улс орнууд 04 дүгээр сарын 30 "Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхий өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг Монгол Улс тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 4 сарын 30-наас 11 сарын 1-нийг хүртэл "Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” ҮНДЭСНИЙ АЯН-ыг өрнүүлж байна.
Тус аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 4-12 ангийн сурагчдын дунд зургийн уралдаан зохион байгууллаа.
Сургуулийн бага нас /1-5 анги/ МИНИЙ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ, Сургуулийн дунд нас /6-9 анги/ ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙЯ, Сургуулийн ахлах нас /10-12 анги/ ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ сэдвээр уралдаан зарласан бөгөөд нийт 169 бүтээл оролцоноос
Сургуулийн бага нас /4-5 анги/ ангилалд
1-р байр 8-р сургуулийн 5а Ц.Билгүүн
2-р байр Хан-уул цогцолбор сургуулийн 5г Б.Мишээл
3-р байр Гурванзагал сумын ЕБС-ын 5а Б.Тэмүүлэн
Сургуулийн дунд нас /6-9 анги/ ангилалд
1-р байр 8-р сургуулийн 8б М.Мөнхбагана
2-р байр 5-р сургуулийн 8а Э.Намуунаа
3-р байр 8-р сургуулийн 8а Ц.ДөлгөөнХэрлэн
Сургуулийн ахлах нас /10-12 анги/ ангилалд
1-р байр 8-р сургууль 12в М.Алтанбагана
2-р байр Хан-уул цогцолбор сургуулийн 10б Дэлгэржаргал
3-р байр Хан-уул цогцолбор сургуулийн 10в Д.Солонго нар шалгарлаа.
Мөн нийт оролцогчдын зургаар үзэсгэлэн гаргаж эцэг эхчүүд олон нийтэд хүргэлээ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27276
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих