Дорнод нутгийн зон олны шүтээн Хан уулын тахилга билгийн тооллын Зуны эхэн сарын Шинийн гурван буюу Аргын тооллын 05 дугаар сарын 18-ны Баасан гарагт болно.
Энэ удаагийн тахилгын үйл ажиллагаа өглөөний 07:00-д эхэлж лам, хуврагууд Монгол түмний их шүтээн Очирваань бурханы тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурах бөгөөд уран бүтээлчид ая дуугаа өргөж, улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдана.
Тахилгын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Данригданжаалин хийд, Пунцаг даржаа чойнхорлон хийд, Хан-Уул сан, Хэрлэн, Баянтүмэн, Булган сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байна. Тухайн өдөр тогтоосон чиглэлийн дагуу нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх юм
Хөтөлбөр:
07:00 Тахилгын нээлт, ном хурах
09:00 Үндэсний бөхийн барилдаан
09.30 Урлагийн тоглолт
13:00 Шагнал гардуулах арга хэмжээ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27381
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих