Дорнод нутгийн зон олны шүтээн Хан-Уулын тахилга билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр буюу 2017 оны 05 сарын 28-ны Ням гарагт зохион байгуулагдах гэж байна. Тахилгын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Морин спорт уяачдын холбооны Дорнод салбар хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн тахилгын үйл ажиллагаа өглөөний 07:30-д эхлэж Данриг данжаалин хийдийн лам, хуврагууд Очир ваань, далха чогдү, даллага авах зэрэг ном хурах бөгөөд аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Тахилгын үеэр Их нас, Соёолон, Хязаалан гурван насны хурдан морьдын уралдаан, хүчит 32 бөхийн барилдаан болох тул иргэд та бүхнийг тахилгын үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23901
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих