Өнгөрсөн долоо хоногт Facebook хамгийн өндөр өртөгтэй худалдаагаа
хийж, Whatsapp гэх аппликейшнийг 19 тэрбум
доллараар худалдан авсан. Үүнтэй холбогдуулан Германы Өмнөд
Германы Сонин-ы зураач Бурхард Мор Цукербергийг наймаалжтай
зүйрлэн зуржээ. Гэтэл энэ нь олон хүмүүст таалагдаагүй бөгөөд еврейчүүд
үүнийг хоёрдугаар дайны үеийн Нацист үзэл суртлыг сурталчилсан гэж
буруутгасан юм.
Зураач Facebook-ийн үндэслэгчийг дэгээ хамартай наймаалж Whatsapp-ийг идэж байгаагаар дүрсэлжээ. Өнгөрсөн баасан гаригт гарсан сонины дугаарт эхлээд Цукербергийн нүүртэй хэвлэсэн бол хүмүүс шүүмжилсний дараа нүүрний оронд хоосон нүх үлдээсэн юм.
Зураач Ассошиетед Пресст өгсөн ярилцлагадаа Би үл
ойлголцол гарсанд үнэхээр харамсаж байна. Бусдын зүрхийг шархлуулсандаа
уучлалт гуйя. Би арьс өнгөөр ялгаварлах, бусдыг үзэл суртал, шашин
шүтлэгээр нь буруутгахыг үзэн яддаг хүн. Тиймээс та бүхэн буруу
ойлгожээ. гэсэн юм. Өмнөд Германы Сонин
шүүмжлүүлж байгаа анхны тохиолдол энэ биш. Өнгөрсөн долдугаар сард
Израйлыг мангастай зүйрлэсэн зураг хэвлэснийхээ дараа мөн л уучлалт гуйж
байжээ.
Зургийн тайлбар-Германчууд үйлчилж байна. Өнгөрсөн хэдэн арван жилийн
турш бид Израйлд үнэтэй, үнэгүй зэр зэвсэг өгч байлаа. Израйлын дайснууд
тэднийг ховдог мангас “Молох”-той зүйрлэн бодож
байна. Петр Байнарт нөхцөл байдлыг дүрсэллээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих