Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны "Үндэсний бөхийн салбар хороо”-оос өнөөдөр 06 дугаар сарын 29-ний өдөр Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, салбар хорооны гишүүд хариуцсан чиглэл тус бүрээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Үндэсний бөхийн салбар хорооны даргаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр, дэд даргаар Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Чимэддорж нар томилогдон ажиллаж байна. Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 256 хүчит бөхчүүд зодоглох бөгөөд Улсын баяр наадмаар барилдах бөхчүүд аймгийн бөхчүүдийн хамт гал болж, наадмын бэлтгэлд гараад байна. Мөн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны сорилго барилдаан 07 дугаар сарын 01-ний өдөр Хэрлэн голын хөвөөнд зохион байгуулагдах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих