Энэхүү сорилго барилдааныг зохион байгуулагчид нь УБ хотноо "Дорнын хүчтэн" дэвжээг үүсгэн байгуулсан Дорнод нутгийн бизнесмэн залуучууд байв.
Эдгээр залуучууд аймгийнхаа бөхийн спортыг хөгжүүлэх, Дорнод аймгаасаа улсын алдар цолтой олон сайн бөхчүүдийг төрүүлэхийн төлөө өөрсдийн хөдөлмөр, цаг, хөрөнгө мөнгөө зарцуулж явна.
"Дорнын хүчтэн" дэвжээг үүсгэн байгуулсан нутгийн хүү Ганхүү, Мөнхсүрэн, Ууганбаяр нар 2 жилийн турш нилээдгүй олон ажлыг хийж гүйцэтгэжээ.
Эдүгээ залуучууд үйл ажиллагаагаа өргөжүүлж хөгжүүлэхийн тулд "Дорнын хүчтэн" дэвжээнийхээ тэргүүнээр ХХБ-ны дэд захирал Соронзонболдыг сонгож улмаар тэргүүлэгчдийн тоог 15 болгон УБ хотод байгаа нутгийн бизнeсмeн залуусаа нэгтгэн ажиллаж эхлэсэн байна.
Улмаар аймгийнхаа бөхийн спортыг хөгжүүлэхийн тулд орон нутгийн бөхийн зүтгэлтэн, бөхчүүдтэйгээ яаж хамтран ажиллаж болох талаар аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Мөнхбат, БТСГ-ын дарга Б.Чимэддорж нартай уулзаж санал бодлоо солилцож байлаа.
Ийнхүү манай бөхчүүдэд дутагдаж байсан нэг асуудал шийдэгдэж, Дорнод нутгийн бөхчүүд бөхийн ертөнцөд цахиур хагалах цаг ирэх нь хэмээн бодож билэгшээж байна.
Соронзонболд тэргүүтэй залуусдаа амжилт хүсье.
Рэнцэнхүү Зоригтбаатарын нүүр номноос

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27692
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих