Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны "Нийгмийн дэг журам, хяналт тавих салбар хороо”-оос өнөөдөр 07 дугаар сарын 04-ний өдөр Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Баяр наадмын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиг үүрэг бүхий 130 орчим албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Мөн баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл буюу "А”, "Д”, "М”, "Ү”, "З” гэсэн зөвшөөрлийг Замын цагдаагийн газрын албан хаагчид, зохицуулагч нар авто машин эзэмшигчдэд олгох юм.
"А”- Салбар хорооны гишүүд
"Ү”- Худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд
"М”- Мотоцикл
"Д”- Нийт иргэд
"З”- Зочин зэрэг 5 ангиллын зөвшөөрлийг олгох бөгөөд:
"А”-20.000,
"Д”-10.000,
"М”-5000,
"Ү”-20. 000 төгрөгөөр тус тус худалдаална.
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36552714_1835127783247941_5562734349201178624_n-300x200.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36552714_1835127783247941_5562734349201178624_n-768x512.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36552714_1835127783247941_5562734349201178624_n-1024x683.jpg 1024w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36552714_1835127783247941_5562734349201178624_n-630x420.jpg 630w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36552714_1835127783247941_5562734349201178624_n-640x427.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36552714_1835127783247941_5562734349201178624_n-681x454.jpg 681w" sizes="(max-width: 1920px) 100vw, 1920px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
Аймгийн Цагдаагийн газраас албан ёсоор гаргаж буй зөвшөөрлийн хуудсыг хууль бусаар үйлдвэрлэж, зарж борлуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд 1 тээврийн хэрэгсэл 1 зөвшөөрөл эзэмших юм.
Баяр наадмын өдрүүдэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс замын хөдөлгөөнд соёлтой оролцож, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж оролцохыг нийт жолооч нартаа анхааруулж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих