Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч чадал, уран мэхээ уралдуулан барилдсанаас Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Аймгийн начин Б.Батдорж найм даван түрүүлж, аймгийн арслан цол, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн начин Г.Төрболд 7 даван үзүүрлэж, аймгийн заан цол тус тус хүртсэн бол Их шөвөгт Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, аймгийн арслан Г.Төрмөнх, Дорнод аймгийн Булган сумын харъяат, аймгийн харцага н.Эрхэмбаяр нар шалгарлаа.
Мөн Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Сумын заан Э.Таванбаатар Улсын начин Д.Цогзолдоржоор, Сумын Заан Г.Гантулга Аймгийн заан Р.Анхбаатараар, сумын Заан Ц.Бээжин Улсын начин Гансүхээр тус тус тав давж, аймгийн Начин цол хүртэж, наадамчин олноо баясгалаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих