Өнгөрсөн долдугаар сарын 24-27 өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй жуулчид Дорнод аймагт иржээ. Тэдгээр жуулчдыг тус аймгийн ЗДТГ, БОАЖГ-ын албан хаагчид Дорнод, Хэнтий аймгуудаар аялуулсан байна.
Угтаа бол орон нутгийн удирдлагууд иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжээ аль болох ажилаар хангаж, байнгын орлоготой байхад нь анхаарч ажиллах ёстой баймаар юм. Гэтэл тус аймгийн удирдлагууд төрийн албаны ажилчидаар хятадуудын зохиосон маршрутын дагуу хөтөч хийлгэсэн байна. Ингэхдээ дорнод аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн болон ТББ-уудад мэдэгдээгүй гэнэ.
Тиймээс тус Дорнод аймгийн аялал жуулчлалын нэгдлээс аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд хандаж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх бодлогын хүрээнд аж ахуй нэгж, иргэдийнхээ хийж чадах ажлыг булаан авч гүйтэтгэхгүй байхыг хүсчээ.
ЭХ СУРВАЛЖ: ERENEWS.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих