Өверхангайн цагдаагийн газрынхан Эрдэнэзуугаас алдагдсан бурхадыг олж хэргийг илрvvлжээ хэмээн УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Бид энэ талаар тус аймгийн Цагдаагийн газар, Мөрдөн байцаах албатай холбогдож лавлалаа. Тэд "бурхад олдсон нь үнэн. Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариуг өглөө.
Хэргийг тодруулбал, 2014 оны тавдугаар сарын 9-ний шөнө Эрдэнэзуу хийдийн "Хархорум" музейд хулгай орж, түүхийн ховор үзмэрүүд, үнэт эд зүйлс алдагдсан юм. Алдагдсан бүтээлүүд 18 дугаар зууны дунд үеийнх тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүд байсан билээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих