
- Савх шиг урт нарийхан, сүмбэн цагаан гоёмсог гартай бол бодит
амьдралаас нилээд хөндий бөгөөд романтик танхил зантайн шинж. Гаднаасаа
хэт ихэмсэг, эрхэмсэг мэт харагддаг ч цаад уг чанар нь уян зөөлөн болоод
өгөөмөр нэгэн. Ийм гартай бүсгүйчүүд төгс төгөлдөр гоо үзэсгэлэнг
бишрэгч юм. Гэм нь тэд баахан үргэлгэн талдаа хүмүүс байдаг.
- Жижигхэн гартай бүсгүйчүүд ухаалаг хурц зантай, хайр дурлалд халуун тачаангуй. Тэд өөрийнхөө зүтгэж зорьсон ажлаа дуусгахын тулд юугаа ч золиослоход бэлэн, шургуу нэгэн.
- Ясархаг гартай бүсгүйчүүд эмзэг мэдрэмтгий бөгөөд хайр дурлалд ихээхэн ач холбогдол өгдөг. Дурлалынхаа төлөө бүхнээ зориулдаг. Гомдож баярлах нь амархан цайлган, итгэмтгий, уян зөөлөн сэтгэлтэй.
- Урт том хуруутай бүсгүйчүүд мэдлэг боловсролыг шүтсэн оюуны чадавхи сайтай, шинжлэх ухааны салбарт авъяастай. Аливаад бодолтой ухаалаг ханддаг.
- Богинохон хуруутай бүсгүйчүүд хэтэрхий хурц зантай. Ихэвчлэн хэрүүлч, үглээ талдаа. Жижиг асуудал дээр "сүр бадруулах” нь элбэг. Гэхдээ тэд гэрийн ажилд хэнийг ч дагуулахааргүй ажилсаг.
- Мяраалаг зөөлөн гартай эмэгтэйчүүд сэтгэл сайтай, амгалан. Тэд хэр барагтайд бухимдаж бачимддагүй, уур уцаар байхгүй. Гэрийн маш сайн эзэгтэй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих