Монголд Ой, модны салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож
байгаа. Ойн баяраа угтаж салбар, яамны зүгзэс олон арга хэмжээ зохион
байгуулж байгаагийн нэг нь "Олон зорилтот ойн тооллого"-ын ажил юм.
Энэхүү ажлын нээлтийн арга хэмжээ ечигдер "Эрх чөлөөний талбай"-д
боллоо. Монгол орны ойн тооллогын түүх 1956 оноос эхлэлтэй ч жилд ердөө
гурван аймгийн ой модыг тоолдог байжээ.
Өөрөөр хэлбэл зургаан жилийн дотор улсын хэмжээний ойн модны нэгдсэн тооллогыг хийдэг байна. Ийнхүү урт хугацаанд тооллого явуулах нь ач холбогдлыг багасгаж, бодлого төлөвлөлт болон хийж байгаа ажлыг үнэгүйдүүлдэг байна. Тиймээс энэ жил Германы түншлэгч байгууллагатай хамтран Монгол Улсын ойн модыг нэгтсэн байдлаар зургаа, долоо, наймдугаар саруудад тоолж дуусгаад, энэ ондоо багтаан нэгдсэн дүн мэдээг эцэслэн гаргах аж.
Ингэснээр ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх төдийгүй модны нүүрс хүчлийн хийг шингээх чадварыг тодорхойлох юм. Үүний үр дүнд олон улсад ойн модны нүүрс хүчлийн хийг шингээх чадварыг үнэлүүлж, нүүрсхүчлийн хийг ихээр ялгаруулж байгаа улс орнуудаас нөхөн төлбөр авах боломжтой юм байна. Энэхүү олон зорилтот ойн тооллогын ажил нь маш олон талын оролцогчдыг хамруулж, олон улсын шаардлагад "Нийцсэн арга аргачлалаар хийгдэхээр болжээ. Энэхүү тооллогыг хийснээр тодорхой мэдээлэлтэй болох бөгөөд цаашид энэ салбарт юуг анхаарах вэ гэдгийг тодорхойлох чухал ажил хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.
БОНХЯ-ын сайд С.Оюун тус арга хэмжээний үеэр "1956 онд анх удаа ойгоо тоолсон байдаг. Мөн 1976 онд ЗХУ-тай хамтран дахин тоолсон. Хуучин ой тоолохдоо дахисацийн үзүүлэлтээр хэдэн га ойтой, ой нь хэдэн настай, хөгшин юмуу, залуу юмуу гэдгийг харуулдаг байлаа. Одоо шинэ арга технологиор хичнээн хэмжээний хүлэмжийн хийг шингээх үү, хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадал нь ямар байх зэргийг нь тооцоолсноор дэлхийн нийтийн чиг хандлагатай хөл зэрэгцэж байгаа" юм хэмээн онцлов. Энэ удаагийн ойн тооллогын ажил нь маш олон талын оролцогчдыг хамруулж, олон улсын шаардлагад нийцсэн арга аргачлалаар хийгдэх юм байна. Тооллогын хээрийн ажлаар Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд нь хамарсан нийт 4211 цэпг 12633 дээж талбайг байгуулж, хэмжилт болон судалгааны ажлыг гүйцэтгэх ажээ.
Хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий арван аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр, хяналтын давтан тооллогын гурван багт ажиллахаар замдаа гарлаа.
Энэ үеэр тооллого хийхээр явах гэж байгаа "Тайгын шинс" ХХК захирал Д.Гансүхээс тодруулга авлаа.
-Танай баг аль хэсгийн ойн модыг тоолох вэ?
-Манай баг Дархан, Сэлэнгэ аймгийн ой моддыг тоолно. Бидэнд хэмжилт хийх системчилсэн цэг өгч байгаа юм.
-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байгаа вэ?
-Гурван баг тус бүрдээ дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна.
-Хэдий хэр хугацаанд ажлаа гүйцэтгэх зорилго тавиад байна вэ?
-Хээрийн
хэсгийг аравдугаар сарын 15-нд дуусгах бол бүрдүүлсэн материалаа
арваннэгдүгээр сарын 15-нд гүйцэтгэж өгөхөөр төлөвлөгөө боловсруулаад
байна.
-Хариуцсан хэсэгт хичнээн га талбай хамаарч байгаа талаар тодруулахгүй юу?
-Нийт 526 цэг тоолно. Нэг цэг дээрхи талбайн хэмжээ 768 га байгаа.
М.ЯНЖИНЛХАМ /НИЙСЛЭЛ ТАЙМС/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих