Удирдах ажилтаны ээлжит шуурхай хуралдаан боллоо.Энэ удаагийн шуурхай
хуралдааны эхэнд уламжлал ёсоор ОНХА-наас өнгөрсөн долоо хоногт аймагт
болсон үйл ажиллагаануудын талаар удирдлагуудад мэдээлэл өглөө.Өнгөрсөн
долоо хоногт ЗГХЭГ-аас нийт багуудын засаг дарга нарт Баг иргэний засаг
захиргаа сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан бол аймгийн
засаг дарга Ерөнхий сайдын цахим хуралд оролцсон юм. Мөн Ерөнхийлөгчийн
зарлигаар мод тарих үндэсний өдөр тохиож аймгийн олон байгууллага иргэд
мод тарьсан байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Эх орны дайны ялалтын өдөр
тохиосонтой холбогдуулан олон арга хэмжээ болсон талаар мэдээлэл хийсэн
юм.Энэ удаагийн хуралдаанд үндэсний мод тарих өдөр хаана хэдий хэмжээний
мод тариалсан талаар Байгаль орчны газраас мэдээлэл хийсэн юм. БОНХЯ
–аас өгсөн Чойбалсан хотод таригдах 5 төрлийн 8000 ширхэг модны
суулгацыг 2014 оны 05 дугаар сарын 8 нд авчран цэцэрлэгүүдэд тарих ажил
эхлээд байна. 2014 оны 5 дугаар сарын 9-10 нд Төв цэг, аймгийн ЗДТГ-ын
урд талбайд мод тарих ажил явагдсан. 10 гаруй албан байгууллагууд
эзэмшлийн газартаа мод тариад байна. Аймгийн ЗДТГ–ын талбайд 10-ны өдөр
ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Байгаль орчны газар хамтран Цэцэрлэгжилт
компанийн зөвлөмжийн дагуу мод тарих ажлыг зохион байгуулж нийт 2240
ширхэг 6 төрлийн навчит модны суулгац тарьж ургуулж байна. Мөн 5
сарын 12-оос Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд 2902 ширхэг 6
төрлийн, Тусгаар тогтнолын талбайд 500 ширхэг 6 төрлийн, 2, 3-р
байрны урд талбайд 100 ширхэг 6 төрлийн, суулгац тарихаар бэлтгээд
байна.
Өнөөдрийн удирдах ажилтаны шуурхай хуралдаанд Цагдаагийн газрын мэдээлэл
болон Худалдан авах ажиллагааны албаны мэдээллийг удирдлагуудад өгсөн
юм.Энэ жилийн тендер төсөл хөтөлбөрүүд зарлагдаад дуусаж байгаа бөгөөд
одоогоор зураг төсөв нь ирээгүй 14 ажил хүлээгдэж байгаа юм байна.
Худалдан авах ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч үнэлгээний хорооны
гишүүдэд ямар нэгэн дарамт шахалт,хардлага гарахаас сэргийлэн ажиллахыг
аймгийн удирдлагын зүгээс сануулснаар хуралдаан өндөрлөсөн.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2369
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих