
Энэ үүргийн дагуу тендерүүд явагдаж, өнөөдрийн байдлаар 72 хувьтай байна. Гэсэн ч зураг төсөв нь хүлээгдэж байгаа хэд хэдэн ажил байгааг Худалдан авах ажиллагаанаас хэлж байгаа юм. Энэ оноос худалдан авалттай холбоотой асуудлууд горимондоо орж, жигдэрч байна гэж хэлж болох нь ээ. Одоогоор явагдаж байгаа бүх ажлын материалыг ХАА-ны албаны хяналтын камертай үнэлгээний өрөөнд явуулж байна. Ирэх жил тухайн төсөл арга хэмжээний зураг төсвийг бэлэн болгож байж ИТХ-аар оруулж, анхнаас нь зураг төсөвтэйгээр батлуулж, он гаруут тендерийн ажлыг жигдрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Харин хар дансны тухайд хар дансанд оруулах эсэхийг мэргэжлийн байгууллагын байцаагчийн дүгнэлтээр шийддэг аж. Чанар, гүйцэтгэлд нь мэргэжлийн байгууллагууд хяналт тавихаас биш Худалдан авах ажиллагааны албанаас үүнд оролцох ажил үүргийн заалт байхгүй гэдгийг дуулгаж байна.
ДОРНОД

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2849
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих