Монгол улсын Засгийн газраас төрийн
худалдан авах ажиллагааг ил тод, шударга, олон нийтийн хяналт дор зохион
байгуулах зорилгоор "Шилэн тендер” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ
ажлын хүрээнд 2014 онд зохион байгуулах нийт тендерийн 20-иос доошгүй
хувийг, цаашид 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд
байна.
Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд урьдчилан "Цахим тендер”-ийн системд
бүртгүүлж, нэвтрэх эрх, хувийн нууцлалын код авснаар цахим тендер
шалгаруулалтад оролцох боломжтой болохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7058-3058 дугаарын утсаар лавлана уу.
Худалдан авах ажиллагааны алба
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих