Түүнд хэлэхгүй, оролцохгүй зүйл гэж байдаггүй. Тэр эрхэм бол "цаасанхүү” хочит О.Баасанхүү гишүүн юм. Тэрбээр сүүлийн үед дуу өндөртэй, дуулиан ихтэй гишүүдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа. Өөрт нь таалагдаагүй, өөрийг нь таашаагаагүй нэгнийг юм л бол огцруулна хэмээн тогтоолын төсөл өргөн барьж "сенсаци” тарьж явдаг.
Мэдээж О.Баасанхүү гишүүний өргөн барьсан Хууль зүйн сайдыг огцруулах хүсэлт сар гаруйн хугацаанд шоу болон үргэлжилсэн ч түүнтэй санал нэгтэй гишүүд ч цөөнгүй байсныг энд хэлье. Тэглээ гээд тэрээр хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн байсангүй Солонгос улсыг зорьж ирээд Х.Тэмүүжинг огцруулах саналаа эргүүлэн татаж олны дургүйцлийг төрүүлсний дээр "цаасанхүү” гэсэн хочийг аль хэдийн зүүгээд авчээ.
Үүгээр Цаасанхүүгийн огцруулах хүсэлтэй хүний тоо гүйцсэнгүй. Учир нь түүний баланканд бичигдсэн ээлжит хүн нь ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж аж. Үндэслэл нь хорих ангид хоригдож байгаад саяхан учир битүүлгээр амиа алдсан Газрын тосны дарга агсан Д.Амарсайхны хэрэгт хурандаа Д.Ядамдоржийг буруутгасан байна. Тэгээд Засгийн газарт чиглэл болгож бичиг илгээсэн талаар эх сурвалж дуулгав. Мэдээж төрийн хамгаалалтанд байсан хүн амиа алдсан нь харамсалтай, хачирхалтай хэрэг. Тэглээ гээд эхний онилсон бай нь бүтэлгүйтсэнд хорсож хаяагаа хадарч болмооргүй санагдана.
Харин Д.Ядамдорж хурандаа өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын дэд хорооны хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа ”Хэрвээ Амарсайхан агсан үнэхээр хорих байгууллагын буруугаас болж нас барсан нь тогтоогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн хэлсэн байдаг. Энэ үгийг эрхэм гишүүн сонсоогүй бололтой. Сонссон ч сонссоогүй царайлан дараагийн шоуны байгаар түүнийг онилов уу. Ямартай ч удахгүй дээрх хэргийн үнэн учир олдохын цагт огцруулах саналыг сэдэх эсэхээ шийдэх нь зүйтэй болов уу.
Б.Цацрал
NEW

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих