Монголын уран зохиол, наяад оны нэрт төлөөлөгч Төрийн шагналт, Соёлын
гавьяат зүтгэлтэн, зохиолч яруу найрагч Дамбын Төрбаттай ярилцсанаа
хүргэж байна.
-Утга зохиолын ертөнц нам жим байснаа хөдөлгөөнд орж эхлэв ээ дээ янз нь?
-Их утга зохиол хэзээ ч нам жим байдагтүй. Далай цагийн цагт давалгаалж, хог новшоо эрэг дээрээ гаргаж хаядаг шиг их утга зохиол өерөө үеийн үөд үргэлж хөдөлгөөнд байж өөрөө өөрийгөө мөнхөд ариусгаж байдаг юм. Энэ ч чанараараа монголын уншигчдын төдийгүй хүн төрөлхтний оюун санааны эх ундарга болсоор ирсэн. Болсоор ч байх болно. Тэгээд ч "Ухаан далай номоос эхтэй” гэж ярьдаг шүү дээ.
-Утга зохиол ч далай юм. Харин тэр хог новш гэж чухам хэнийг, юуг хэлээд байна вэ. Модернистууд уу?
-Модернизм, символизм, натурализм, национализм, сентментализм энэ бүгд биднээс өмнө ч байсан. Биднээс хойш ч байх болно. Монголын ард түмэн хийсвэрлэн бодох уран сэтгэмж төгс хүмүүнийг эрж олоход нэн бэрх.
"Өсөхөд нүд цагаан
Өтлөхөд үс цагаан
Үхэхэд яс цагаан” гээд их ертөнцийн гурваас эхлээд
"Мөсөн дээр
Мөнгөн аяга” гэх оньсого болон
"Үхэшгүй мөнхийн
Хорин таван настай
Үеийн өнчин Жангар” туульс хүртэл бүх л аман болон бичгийн утга зохиолоос "модернизм”-ын түмэн жишээ олж болно. Жирийн түмний өдөр тутмын ярианд хүртэл "нүд унагах”, "сэтгэл алдах”, "үүл хуралдах”, "уулс бууралтах” гээд хийсвэр сэтгэлгээ захаас аван сонсч болно. Яруу найргаар ярьдаг ард түмний яруу найрагч байх шиг их хувь заяа хаана байна. Шинэ утга зохиолын эхэн үед ч реалист арга барилаас арай өөр хэлбэрээр бичиж байсан. С.Буяннэмэх модернист, М.Ядамсүрэн натуралист, Ши.Аюуш националист гээд тэдний бүтээлд энэ чиг хандлагууд олонтаа ажиглагддаг. С.Буяннэмэхийн "Өвлийн дундах ганц гэр”, "Тайлбарлахыг эгээрсэн шүлгүүд”, гэдэг ч юм уу, М.Ядамсүрэнгийн "Залуу хос”, "Гурван хүүхэн”, Ши.Аюушын "Амьд сонины үзүүлбэрүүд” яавч хувьсгалт реализм биш байсан. Тийм ч учраас 1960-аад он хүртэл хориотой зохиолын тоонд орж байсан. Энэ бүгдийг их утга зохиол хог новш гээд эрэг дээрээ гаргаад хаячихаагүй. Харин ч эрдэнэ сувд мэт элгэндээ тэвэрсээр энэ бидний цаг үетэй золгуулж, судалгааны хүрээнд оруулсан юм. Ингээд бодвол утга зохиолын хог новшийг ямар нэгэн хүн буюу хэсэг бүлэг хүмүүс олж илрүүлдэггүй, цаг үе хэмээх их өмгөөлөгч шударгаар шүүн тасалдаг бололтой юм билээ. Тийм учраас хэн нэгэндээ "цааз” оноох нь гоомой хэрэг.
-Саяхан байгуулагдсан танай "Их утга зохиол ходөлгөөн” чинь хог новшийг арилгахаар ханцуй шамлан мордож буй гэлцэх юм?
-Нэгдүгээрт танай, манай гэж талцах юм огтхон ч байхгүй. 1929 оны нэгдүгээр сарын 9-нд С.Буяннэмэх нарын үүсгэн байгуулсан Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүд, тэгээд ч шинэчлэн найруулж буй "МЗЭ-ийн дүрэм”-дээ дээрх он сар өдөр, байгууллагын нэрийг "үнэт зүйлс” гэж тодорхойлсон байгаа. Хоёрдугаарт МЗЭ-ийн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын ажлын албатай хамтран "МЗЭ-ийн дүрэм”-ээ шинэчилж, ээлжийн их чуулганы ажилд санаа тавьж, гар бие оролцох нь огтхон ч буруу зүйл биш.
-"Их утга зохиол хөдөлгөөн” МЗЭ-ийн одоогийн удирдлагад шүүмжпэлтэй хандаж байгаа юм биш үү?
-Ажил хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй юм. Ц.Энхбат даргатай, Х.Чилаажав гүйцэтгэх захиралтай энэ удирдлага найман жил МЗЭ хэмээх их хөлгийн залуур дээр суусан. Энэ үед металл хайгч барьсан алтны ченж шиг медаль одонд донтсон залуус олноор төрж гарсан даа. Ичих булчирхайн дутмагшилтай энэ "нялхас” эрүүл, соггуу агсам тавьж, шагнал нэхэн удирдлагаа дарамталдаг болсон юм билээ. Нөгөө талаар удирдлагын зарим төлөөлөл модернист маягаар бич гэж тулгах чиг хандлага сүүлийн үед идэвхжсэн төдийгүй "модернизм бол утга зохиолын ганц арга” гэх нэгэн намын системийг санагалзуулж эхэлсэн дээ. Үүнийг дагаад мань "удирдагч”-ийн тойрон хүрээлэгчид гарч ирсэн нь их утга зохиолд "хэлмэгдэл” бий болгох замыг засахад хүргэсэн. Д.Нацагдорж зохиолч биш "Биднээс өмнө монголд утга зохиол байгаагүй” гэж айлдах болсон. Ингэж "коминтерн” хэлмэгдүүлсэн хувь заяагхойч үе ахиж дуудсан. Дараа нь "шүлэг тооллого” эхэлсэн. "Явуу ганц шүлэгтэй, би таван шүлэгтэй, манай авгай 10 шүлэгтэй” гэж мэдэгдсэн. Ахмад үе дуугүй л байлаа. Энэ хүлцэнгүй ноомой байдалд амташсан "нялхас”-ын нүдэнд алдар нэрэнд амархан хүрэх зам бол урьд үеэ муулах юм хэмээн ойлгож, амьд бай мэт үгийн сумаар буудаж эхэлсэн. Энд хамгийн их нүх авсан хүн бол миний багш Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж юм.
-Та нар дуугарахгүй яасан юм бэ?
-Өндөрийг нам гэж өөрөө зүүгдэх, өргөнийг нарийн гэж өөрөө алхах, цагааныг хар гэж өөрөө тодрох явуургүй занг би мэднэ. Миний хувьд 2000 оны долоодугаар сарын 6-нд тамгаа өгсөнөөс хойш "нялхас”-ын тухай ганц ч үг ганхийсэнгүй найман жил болжээ. Нэгэн насны хувьд гадуурхал ба хатуурхал нүүрлэсэн хэцүү он жилүүд байсан шүү. Би ч яах вэ насны танагтайд тэсч үлдэжээ. Харин найрагчийг дайрсан үгийн сумыг багш минь хааж унав уу, хөөрхий дөө. Түүний
"Хүү минь юм хий
Хүнд хэрэгтэй юм хий
Хүнд хэрэгтэйг хайж чадахгүй бол
Хүнд хэрэггүйг ядаж бүү хай” гэсэн дөрвөн мөр бий. Ядаж үүнийг ч олж хараагүй "нялхас” нар өөд харуулалгүй намнаж байсныг бодохоос өрөвддөг юм.
-Тэд таны тухай ч их бичсэн шүү дээ?
-Тийм юм билээ. Би шар сонин уншиж суух цаг наргүй хүн л дээ. Найрагч багш маань номын агаарт шингэж, миний бие шавийн хувьд өвийн комиссыг толгойлон ажиллах үүрэг хүлээсэн юм. Их найрагчийн гар бичмэл, сэлтийг цэгцэлж байхад өөрийн тухай болон миний тухай дайрсан давшилсан бүх л сонины хайчилбар гарч ирэхийг хараад гол харлах шиг болсон шүү. Хөөрхий өвгөн найрагч эмзэглэхийн дээдээр эмзэглэж явсан юм билээ. Бид хоёрын тухай "81-р суваг” сониноор 13, "Дээдсийн хүрээлэн” сониноор долоо, "Ноцтой мэдээ”-гээр дөрөв, "Бидний Монголчууд”-ад зургаа, "Хувийн мөрдөгч”-д хоёр, "Монголчуудын амьдрал”-д дөрвөн удаа гүтгэж, бүр доромжлолын шинжтэй юм бичсэн байх юм. Энэ бүгд цаанаа захиалдаг эзэнтэй гэдгийг ч мэднэ.
-Одоо бол энэ бүх шүүмжлэл, доромжлол намдсан байлгүй дээ?
-"Номхон ноён уруу нохой саримтгай” гэгчээр чимээгүй байх тусам айж байна гэж эндүүрэн агсардаг бололтой. 2009 оны тавдугаар сарын 23-ны орой "Ийгл телевизийн "Өврийн дэвтэр” реалити шоуны шүүгч Б.Галсансүх нэгэн хөвүүн шүлэг уншсаных нь төлөө "чи Төрбатын шавь уу, Д.Пүрэвдорж, Д.Цоодол, Ц.Хулан мэтийн хуучинсаг яруу найрагчдыг дуурайж битгий бич” гэж айлдаж байна билээ.
-Хүнд зааж зөвлөж болох юм. Гэхдээ энэ ч арай дэнджээ?
-Дэндсэн юм их бий. Энэ бүхнийг хүлээцтэй төдийгүй, дэмжсэн гэхээр байр суурьтай байсан МЗЭ-ийн удирдлагад л бид шүүмжлэлтэй хандсан юм. Шүүмжлэл гэдэг эм шүү дээ. Энд удирдлага "Их утга зохиол” хөдөлгөөнтэй хамтарч ажиллаж байна. Энэ нь гайхаад байхаар шинэ зүйл биш. Их утга зохиолын далай давалгаалж байгаа нь л тэр.
-Тэгээд ч залуу үе, ахмад үе гэж хоёр хуваагдчихаад байгаа юм биш үү?
-Тийм байгаасай гэж хүсэх хэсэг бүлэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Миний хувьд, бидний хувьд эв эеийг хичээж, өшөө байх аваас өршөөлөөр тайлж, өө байх аваас ухаанаар тэгшилж явахсан л гэж хүсдэг.
-Ажиглаад байхад залуус танд их таагүй хандаад байх шиг. Энэ чухам юунаас болдог хэрэг вэ?
-Залуу хүн бүхэн намайг зүхдэг занадаг гэж бодохгүй байна. Би Г.Аюурзанын "Балчир шүлгүүд* Б.Галсансүхийн "Хүн судлал”, Л.Өлзийтөгсийн "Тэргүү бүлэг”, Г.Бадамсамбуугийн "Явна”, М.Эрдэнэбатын "Хөлгү цэнхэр нуур”, Б.Баярсайханы "Аргал хатаагүй зун” гээд оло залуу зохиолчийн анхны номыг хэвлүүлж өгсөн. Гэтэл энэ ажлыг минь 2006 онд Г.Аюурзана "Хүнд үзүүлэх аргагүй юм хэвлэж өгсөн” гэж дүгнэсэн дээ. Юм юм ховор живэр 1993 онд "Монгол уран зохиол” хэвлэлийн газраас боодолтой номоо аваад гарахдаа "Их баярлалаа” гэж байсан үг нь 13 жилийн дараа ингэж л өнгөө хувиргаж байгаа юм даа. Хүн чанарын мөн чанар ингэж л илэрч байна. Монголчууд "зэс нь цухуйна” гэж ярьдаг даа. Уг нь их утга зохиол гэдэг хүнийг хүн болгодог ухаан юм сан. Иймэрхүү хүмүүс утга зохиолыг "хийгээд” эхлэхээр хүн чанарын унаган төрх алдагдах нь аргагүй юм даа. Энэ чанар бүр эвдэрч байна.
-Та хүн чанарын унаган төрх гэж их ярих юм аа. Учир юунд байна?
-Тийм ээ. Миний 1990 онд хэвлүүлсэн сэтгүүл зүйн бяцхан ном ийм нэртэй юм. Өнөөдөр байгалийн унаган төрх их алдагдаж байна гэж ярих болсон. Үүнээс илүү хүн чанарын унаган төрх алдагдаж байгаа нь зохиолчдыг их зовоож байна.
"Доромжлох тусам би
Долоон бурхан од шиг гялалзана” хэмээн О.Дашбалбар нэгэнтээ бичсэн нь бий. "Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэдэг гэсэн үг ч бий. Энэ жилийн хувьд "Мутрын адис”, "Сунтагийн адис”, хоймсон роман маань хэвлэгдэн гарна. "Хоймрын чуулган” эссэ хөргийн ном гаргалаа.

С.Ууганбаяр
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2997
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих