Төрийн албан хаагчдын ном унших сэдэл, тэмүүллийг бий болгох, эртэч зан үйл, хувь хүний хөгжлийг төлөвшүүлэх зорилготойгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Төв номын сантай хамтран "Номтой өглөө" ээлжит уулзалт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн газар дээр 2019.04.23-ны өглөө 06.30 минутаас амжилттай зохион байгууллаа. Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүд тус хэлэлцүүлэгт "Халхын голын тулалдаан” номыг сонгосон бөгөөд бүгдээрээ уншсан номынхоо талаар өөрийн дүгнэлтээ хэлж, цаашид хойч үеийнхэндээ хандаж хэлэх зүйлийн талаар санал бодлоо солилцож, зарим уншигчид Халхын голын ялалтын тухай 4 мөрт зохиолоо. Хэлэлцүүлгийн дараа "80 номын уналт” танин мэдэхүйн цэнгээнт тэмцээн зохион байгууллаа.
"Номтой өглөө” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Төв номын сангийн хамт олон, хэлэлцүүлгийг удирдсан 2 дугаар сургуулийн багш Б.Батзориг, ном уншиж хамтран ажилласан Эрүүл мэндийн газрын хамт олонд талархал илэрхийлье, номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Хэсэг хугацаанд тархи оюуныг сэргээж, сүнс сэтгэлийг баясгасан сайхан үйл явдал болсон гэдгийг дахин хэлье, цаашдаа өсвөр насны хүүхдийн дунд энэ арга хэмжээг дэлгэрүүлэх хэрэгтэй.
Хөл тавьж үзээгүй
Хүний нутгийн төлөө
Хөлсөө урсгаж, амиа өргөсөн
Хөрш орны залуусыг бид мартах учиргүй, тэд бидний төлөө, бид тэдний төлөө
Р.Уранчимэг
Анд нөхдийн зузаан холбоогоор
Ариун сэтгэлийн итгэл, зүтгэлээр
Арга билэг, шударга ухаанаар
Ахан дүүгийн алтан ялалт ирсэн юм.
П.Баттуяа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30691
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих