Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дорнод аймгийн Төв номын сан хамтран "Орон нутгийн залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, олон нийтэд ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, нөлөөлөх, эртэч зан үйлийг төлөвшүүлэх замаар залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх" зорилгоор тус уулзалтыг зохион байгуулж байна.
Түүнчлэн БШУСЯамны харъяа Боловсролын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д.Баттогтох оролцож, өсвөр үе, залуучуудын оюунд томоохон хөрөнгө оруулалт хийх ийм сайхан үйл ажиллагааг эхлүүлж буйд саашаалтай байгаагаа илэрхийлэн, ном унших, түүнээс олж авах арвин ач тусын талаарх сэтгэгдлээ хуваалцан дараагийн уулзалтаар залуучууд маань Монголын нууц товчоог уншиж, хэлэлцэх хүсэлтийг тавьсны дагуу БИД дараагийн уулзалтаа Монголын соёлын анхдагчид тооцогдох бичгийн дурсгал Монголын нууц товчоогоо уншин хэлэлцэхээр боллоо.
Энэ удаагийн уулзалтаар "Аз хур" номын дэлгүүрийн менежер Б.Хонгорзул, Happy life ТББ-ын тэргүүн н.Эрдэнэ-Очир, УЦУОШГ-ын мэргэжилтэн Б.Солонго нар өөрсдийн уншсан номын утга, агуулгыг уулзалтад оролцогчдодоо танилцуулж, хэлэлцлээ.
Мөн энэ үеэр "Аз хур" номын дэлгүүрийн менежер Б.Хонгорзул БИДНИЙ номын аянд амжилт хүсч Монголын нууц товчоог дурсгал болголоо.
Дараагийн уулзалт 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өглөө 06.30-07.50 цагийн хооронд аймгийн Төв номын сангийн " ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАНХИМ" -д байгуулагдах ба оролцогч ТА бүхэн "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО"- г уншиж, судлаад хүрэлцэн ирэхийг хүсье.
Уулзалтын талаарх мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нээлттэй утас: 7058-4455 болон 99575721, 90108119, 88124060 дугаараас тодруулаарай
ДОРНОДЧУУД БИД НОМ СОНИРХОГЧ, ЭРТЭЧ ХҮМҮҮС

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих