Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн орж ажиллаж байгаатай холбогдуулан энэхүү бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр оролцох сонирхолтой 19-55 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн болон чөлөөнд байгаа цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг дор дурьдсан мэргэжлийнх нь дагуу бүртгэнэ.
Үүнд: Нэг.Инженерийн мэргэжилтэн
• Авто замын ингженер
• Гүүр хоолойн инженер
• Тоо хэмжээний инженер
• Геодези, хэмжилтийн инженер
• Материал, чанарын инженер
• Лаборант
Хоёр. Техникийн ажилтан
• Том оврын автомашины жолооч
• Бульдозерчин • Автогрейдерчин
• Индүүчин жолооч
• Усны машины жолооч
• Шанагат ачигчийн оператор
• Өөрөө буулгагчийн жолооч
• Трайллерийн жолооч
• Кранчин
• Экскаваторчин
Тавигдах шаардлага:
• Эрүүл, ажлын ачаалал даах чадвартай
• Гэмт хэрэгт холбогдолгүй байх;
• Архи, аливаа төрлийн мансуурах бодисны хамааралгүй байх.
Дээрх мэргэжил бүхий цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг 2019 оны 06 дугаар сарын 07-12-ны хооронд Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабт болон сумдын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд бүртгэнэ.
Бүрдүүлэх баримт бичиг:
• Иргэний үнэмлэх
• Цэргийн үүрэгтний үнэмлэх
• Мэргэжлийн үнэмлэх, диплом
• Эрүүл мэндийн дэвтэр
• Нийгмийн даатгалын дэвтэр
• Цагдаагийн газрын тодорхойлолт
• Багийн Засаг даргын тодорхойлолт
Дорнод аймгийн Цэргийн штаб Холбоо барих утас: 70584647, 88010882, 88064129

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31215
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих